Танилцуулага
Танилцуулага

“Монголын Явган Алхалтын Холбоо” (MWA) нь явган алхалтын олон төрөл зүйлүүдийг Монгол улсад хөгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн хөгжилд хувь нэмрээ оруулах, явган алхалтаар дамжуулан “Хүн – Байгаль - Орчин”-ны харилцан зүй тогтлыг шинэ түвшинд гаргах, алхалтаар дамжуулан шинэ үнэ цэнийг бүтээх нийтлэг зорилготой мэргэшсэн байгууллага юм.

Явган алхалтыг өдөр тутмын амьдралын хэвшил болгох тал дээр хүн бүр харилцан адилгүй ойлголттой байна. Зарим хүмүүсийн хувьд явган алхалтыг тодорхой зорилгын дагуу хийгдэж байгаа ердийн механик хөдөлгөөн гэдэг байдлаар ойлгож ирсэн. Энэ нь нэг талаар үнэн боловч илүү өргөн агуулгаар ойлгох нь зүйтэй.

Сүүлийн жилүүдэд олон улсын түвшинд явган алхалт хийх, ууланд алхагчдын тоо тогтмол өсч байгаа бөгөөд алхалтаар зөвхөн эрүүл мэнд, бие, организмын өөрчлөлтөөс гадна сэтгэл зүйн эерэг өөрчлөлтийг бий болгож, нийгмийн эрүүл харилцааг үүсгэж, байгаль дэлхийгээ танин мэдэж, хайрлаж, хамгаалах дадлыг олж авч, хүн хоорондын нөхөрлөлийн хүрээг тэлж, шинэ санаа, бүтээлч хандлагыг дэмжиж, өөрийгөө сорьж, хязгаараа давж, өөртөө цаг гаргаж, бодол санаагаа цэгцлэх, хотын стрессээс холдож тархи оюунаа амраах таатай боломжтой гэдгийг мэддэг болжээ.

Монголын Явган Алхалтын холбоо нь үйл ажиллагаагаараа хүмүүсийн эерэг өөрчлөлтийг дэмжиж, салбар байгууллага, гишүүдийн оролцоотойгоор өөрсдийн хувь нэмрээ оруулж, аль болох гишүүддээ илүү таатай, илүү аятай, шинэ соргог боломжуудыг олгохыг чухалчлан ажиллаж байна.

Бид олон улсын түвшинд идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлсээр байгаа бөгөөд Солонгосын Явган алхалтын холбоо, Японы явган алхалтын холбоотой найрамдалт харилцаа тогтоож, харилцан айлчлал, алхалтын хөтөлбөрүүдийг амжилттай зохион байгуулж ирсэн.