САЛБАР БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ГИШҮҮНЧЛЭЛИЙГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ
1 дүгээр зүйл. Ерөнхий зүйл
- Энэхүү журмын /цаашид “Журам” гэх/ зорилго нь “Монголын Явган Алхалтын Холбоо” ТББ /цаашид “Үндэсний Холбоо” гэх/-нд Салбар байгууллага /цаашид “Салбар” гэх/ гишүүнээр элсүүлэх, Холбоо болон Салбарт гишүүнээр элсэх тухай хүсэлт гаргасан этгээдийг гишүүнээр элсүүлэх, түүнтэй холбоотой үйл ажиллагааг тодорхойлж, зохицуулахад оршино.
- Журам нь “Монголын Явган Алхалтын Холбооны дүрэм” болон түүнтэй нийцүүлэн гаргасан бусад дүрэм, журмын хүрээнд мөрдөгдөх ба Үндэсний холбооны дүрмээс салбарын үйл ажиллагаанд хамаатай зүйл, заалтуудыг нарийвчлан тодорхойлсон.
- Холбооны гишүүнчлэлтэй холбоотой харилцааг зохицуулах, хянах, үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь Үндэсний Холбооны Удирдлагын баг, түүнийг төлөөлж Ерөнхий нарийн бичгийн дарга, түүний удирдлага дор ажиллах хариуцсан нарийн бичгийн дарга байна.
2 дугаар зүйл. Зорилго, зорилт, үйл ажиллагааны чиглэл
- Холбооны Эрхэм зорилго: Алхалт үнэ цэнийг бүтээдэг
- Холбоо нь нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалтаар хангах, Үндэсний болон орон нутгийн хэмжээнд төлөөлөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх замаар эрхэм зорилгыг хангахад оршино.
- Үйл ажиллагааны үндсэн чиглэл: Гишүүддээ дор дурдсан боломжийг олгосон үйл ажиллагааг үндсэн чиглэлээ болгоно. Үүнд:
- Хувь хүний хөгжил: Явган алхалтаар дамжуулан эрүүл мэндээ хамгаалах, явган алхалтын зуршлыг бий болгох, явган алхалтын олон төрөлт идэвхитэй хэлбэрүүдийг сонгон алхалт хийснээр хувь хүний хандлага, бодол санааг тэлэх, амьдралын хэв маягийг шинэчлэх, хөгжлийг бий болгох сонирхолтой аргуудыг түгээх
- Нийгмийн хөгжил: Явган алхалтын хэлбэрүүдээр дамжуулан олон нийтийг эерэг өөрчлөлтөнд уриалах, тодорхой үзэл санаа, агуулгыг өөрсдийн явган алхалтаар дамжуулан илэрхийлэх
- Олон улсын хамтын ажиллагаа: Олон улсын явган алхалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хамтын ажиллагааг өрнүүлэх, явган алхалтын хамтарсан хөтөлбөрүүдийг зохион байгуулах
- Нөхөрлөл: Гишүүдийн олон талын хамтын ажиллагаа, нөхөрлөл, түншлэлийг идэвхтэй дэмжиж, нөхөрлөлд тулгуурласан нөлөө бүхий сүлжээг хөгжүүлэх
3 дугаар зүйл. Гишүүнчлэлийн төрөл
- Гишүүнчлэлийн төрөл нь Салбар байгууллага болон Салбар байгууллагын гишүүдээс бүрдэнэ.
- Салбар байгууллага
- Салбар байгууллага нь гишүүнчлэлээ алдсан тохиолдолд гишүүд нь өөрийн хүсэлтээр Үндэсний Холбооны бусад салбар байгууллагын гишүүн болох, эсвэл Төв салбарын гишүүнчлэлд шууд шилжин орох боломжтой.
- Гишүүн
- Гишүүн гэдэг нь Холбооны эрхэм зорилго, зорилго, дүрмийг хүлээн зөвшөөрч холбооны гишүүн болох хүсэлтээ илэрхийлсэн Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй иргэн нь сайн дурын үндсэн дээр салбар байгууллагад элсэн орсон этгээдийг хэлнэ. Хэрэв 16-аас доош настай бол эцэг, эх, асран хамгаалагчийн батлан даалт, хүсэлтэд үндэслэн гишүүнээр элсүүлж болно.
- Гишүүнээр элсэх этгээд нь Үндэсний Холбооны Удирдах зөвлөлөөс баталсан “Гишүүний бүртгэлийн маягт”-ыг бөглөн энэхүү журмын дагуу Холбоо, эсвэл Салбар нь гишүүнээр элсүүлэх эсэх шийдвэрийг гаргана,
- Гишүүн элсэн ороход "Монголын Явган Алхалтын Холбооны гишүүний үнэмлэх"-г олгож, дахин давтагдахгүй бүртгэлийн дугаар олгож, системд мэдээллийг оруулна. Тухайн гишүүн шинээр салбар байгууллага үүсгэн байгуулахаас бусад тохиолдол бүртгэлийн дугаарыг өөрчлөхгүй. (Энэхүү журмын хавсралт №1-т оруулав)
- Гишүүний эрх
- Холбоо болон Салбар байгууллагын зохион байгуулах үйл ажиллагаанд бусад гишүүдийн нэгэн адил тэгш эрхтэйгээр оролцох,
- Холбооны талаар санал хүсэлтээ илэрхийлэх, шийдвэрлүүлэх,
- Аливаа үйл ажиллагаанд өөрийн сайн дурын үндсэн дээр оролцох,
- Явган алхалтын спортын зэрэг, цол, алхсан газар, зай зэргийг нотолсны үндсэн дээр Үндэсний холбооны алхагчдын бүртгэл дээр алхсан зай (км)-г нөхөн бүртгүүлэх.
- Гишүүний үүрэг
- Холбооны эрхэм зорилго, зорилго, дүрмийг хүлээн зөвшөөрч гишүүн болсон тул байгууллагын дүрэм, журам, эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийг сахин биелүүлэх,
- Холбооны нэр хүндийг ямагт дээдлэн, дэлгэрүүлэх,
- Гишүүний татвараа жил бүрийн 1 (нэг) дүгээр улиралд багтаан төлөх,
- Холбооны үйл ажиллагаатай холбоотой баталгаатай бус мэдээлэл түгээх, өөрийн явцуу эрх ашгийн үүднээс бусад гишүүдэд нөлөөлөл үзүүлэх,
- Холбооны зохион байгуулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох,
- Дараах үндэслэлээр гишүүнийг гишүүнчлэлээс хасна. Үүнд:
- Гишүүний татвараа 12 сараас дээш хугацаанд төлөөгүй,
- Гишүүн нь өөрөө гишүүнчлэлээс гарах хүсэлтээ гаргасан.
- Гишүүний үүргээ биелүүлээгүй, удаа дараа сануулга авсан.
- Холбооны дүрэм журмыг биелүүлээгүй, ёс зүйн зөрчил дутагдал гаргасан.
- Хасагдсан гишүүний гишүүнчлэлийг сэргээх шийдвэрийг тухайн этгээдийн хүсэлт болон салбар байгууллагын тодорхойлолт дээр үндэслэн Үндэсний байгууллагын Удирдлагын баг гаргах ба дахин гишүүнээр элсүүлэхгүй байж болно.