Элчин сайд / Ambassador хөтөлбөр
Элчин сайд / Ambassador хөтөлбөр

Ambassador гэж хэн бэ?

Монголын явган алхалтын холбооны дараах зорилтуудыг дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж, "Онцгой" хувь нэмрээ оруулсан хүнийг AMBASSADOR CLUB-ийн гишүүнээр урьж, "MWA AMBASSADOR"-оор өргөмжилдөг.

  1. Байгаль дэлхийгээ танин мэдэх, хайрлах үзэл санаа, боловсролыг түгээж, байгальд ээлтэй хандлагыг төлөвшүүлэх, 

  2. Нийтийн биеийн тамир, нийгмийн эрүүл мэндийг дэмжиж, эрүүл чийрэг хүн төрөлхтөнийг бий болгох,

  3. Явган алхалтын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хувь нэмрээ оруулж, орон нутгийн эдийн засгийн хөгжилд тус дэм үзүүлэх;

Хэрхэн Ambassador болох вэ?

Та дээрх 3 зорилгын хүрээнд бодит дэмжлэг үзүүлж 1000$-ийн санхүүжилт үзүүлсэн эсвэл дээрх үнэ цэн бүхий хувь нэмэр оруулсан тохиолдолд таныг MWA AMBASSADOR-н болзолыг хангасан гэж үзэж AMBASSADOR CLUB-ийн гишүүнээр урих болно.

MWA AMBASSADOR болгох тухай шийдвэр нь холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрээр гарна.


Ambassador-уудад ямар боломжууд нээгдэх вэ?

Та AMBASSADOR CLUB-ийн гишүүн болсноор танд дараах боломжууд нээгдэх болно.

  • Танилын хүрээ тэлж, хүчирхэг сүлжээний нэг хэсэг болох

    • Олон улсын байгууллагын удирдлага, элчин сайд нар, дипломатууд;

    • Төр, нийгмийн зүтгэлтнүүд

    • ТОП компаниудын удирдлага, СЕО нар

    • Урлаг, соёлын одод, олны танил хүмүүс

    • Нийгмийн олон салбарт ажиллаж байгаа хүмүүс

  • Бизнес, нийгэм, эдийн засгийн харилцаагаа тэлэх: Хамтран ажиллах, бизнес түншүүдээ олох, төсөл хөтөлбөрөө танилцуулах г.м өргөн боломж нээгдэнэ.

  • Зөвхөн "MWA AMBASSADORS"-уудад зориулсан явган алхалтын VIP тусгай хөтөлбөрүүдэд оролцох

  • Явган алхалтын олон улсад зохион байгуулагдаж байгаа хөтөлбөрүүдэд Монголын явган алхалтын холбооны зүгээс шалгуур, болзол тавихгүйгээр хамрагдах эрхтэй. (*** Silver member буюу 350 км-ээс дээш алхсан алхагч нь олон улсын алхалтын хөтөлбөрт хамрагдах эрхтэй байдаг бөгөөд энэ болзлыг AMBASSADOR-уудад тавихгүй!)

  • AMBASSADOR нь өөрийн бизнес, үйл ажиллагааны талаарх танилцуулга мэдээллийг AMBASSADOR CLUB-ийн гишүүдэд хүргэх боломжтой.

  • AMBASSADOR нь Монголын явган алхалтын холбооны зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаа, алхалтын хөтөлбөрүүдэд өөрийн тааллаар оролцох, оролцсон тохиолдолд хүндэт зочноор танилцуулагдах эрх эдэлнэ.

  • AMBASSADOR нь Монголын явган алхалтын холбоонд хүсэлт тавьж өөрийн болон байгууллагынхаа нэрэмжит алхалтын хөтөлбөр зохион байгуулуулах эрхтэй байдаг.


MWA AMBASSADOR-уудын товч танилцуулга

  1. БНСУ-ын Сөүл хотын Сонгдонгу дүүргийн захирагч, ноён ЧОН ВОН У (Солонгос)
  2. Солонгосын Явган алхалтын холбооны ерөнхийлөгч, доктор, профессор КАН ОК ЛИ (Солонгос)
  3. Спортын мастер, спорт явган аялалын 16 удаагийн рекорд эзэмшигч Жумдаан ЦЭРЭНЧИМЭД (Монгол)
  4. Норвеги улсын иргэн, дэлхийн 66 оронд явган алхалт хийсэн, Глобал алхагч ВОЛТЕР СВЕНСОН (Норвеги)
  5. БНХАУ-ын Ляаонин мужийн Далиань хотын удирдлага, Ноён ЗИАНГ ШИАОФЭН (Хятад)
  6. БНЧУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Ноён ЯН ВЫТОПИЛ (Чех)
  7. Нийслэлийн Аялал Жуулчлалын Газрын дарга Дагважамц БАТСҮХ (Монгол)
  8. Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад харилцааны яамны Өмнөд болон Зүүн өмнөд Ази хариуцсан газрын дарга Ноён ИЙРЖИ БРОДСКИЙ (Чех)
  9. БНСУ-ын Хөдөө аж ахуй, ложистик, худалдаа, эдийн засгийн төвийн гадаад харилцаа хариуцсан захирал, хатагтай ЮН ЖҮ ЛИ (Солонгос)
  10. Jackery Mongolia брэндийн эзэмшигч Батбилэг ЦОГТБААТАР (Монгол)
  11. БНЧУ-ын Менделийн Их Сургуулийн доктор, профессор Вацлав Пецина