Элчин сайд / Ambassador хөтөлбөр
Элчин сайд / Ambassador хөтөлбөр

Ambassador гэж хэн бэ?

Монголын явган алхалтын холбооны дараах зорилтуудыг дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж, "Онцгой" хувь нэмрээ оруулсан хүнийг AMBASSADOR CLUB-ийн гишүүнээр урьж, "MWA AMBASSADOR"-оор өргөмжилдөг.

  1. Байгаль дэлхийгээ танин мэдэх, хайрлах үзэл санаа, боловсролыг түгээж, байгальд ээлтэй хандлагыг төлөвшүүлэх, 

  2. Нийтийн биеийн тамир, нийгмийн эрүүл мэндийг дэмжиж, эрүүл чийрэг хүн төрөлхтөнийг бий болгох,

  3. Явган алхалтын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хувь нэмрээ оруулж, орон нутгийн эдийн засгийн хөгжилд тус дэм үзүүлэх;

Хэрхэн Ambassador болох вэ?

Та дээрх 3 зорилгын хүрээнд бодит дэмжлэг үзүүлж 1000$-ийн санхүүжилт үзүүлсэн тохиолдолд таныг MWA AMBASSADOR-н болзолыг хангасан гэж үзэж AMBASSADOR CLUB-ийн гишүүнээр урих болно.


Ambassador-уудад ямар боломжууд нээгдэх вэ?

Та AMBASSADOR CLUB-ийн гишүүн болсноор танд дараах боломжууд нээгдэх болно.

  • Танилын хүрээ тэлж, хүчирхэг сүлжээний нэг хэсэг болох

    • Олон улсын байгууллагын удирдлага, элчин сайд нар, дипломатууд;

    • Улс төрийн зүтгэлтнүүд

    • ТОП компаниудын удирдлага, СЕО нар

    •  Урлаг, соёлын одод, олны танил хүмүүс

  • Бизнес, улс төр, эдийн засгийн харилцаагаа тэлэх: Хамтран ажиллах, бизнес түншүүдээ олох, төсөл хөтөлбөрөө танилцуулах г.м өргөн боломж нээгдэнэ.

  • Зөвхөн "MWA AMBASSADORS"-уудад зориулсан явган алхалтын VIP тусгай хөтөлбөрүүдэд оролцох

  • Явган алхалтын олон улсад зохион байгуулагдаж байгаа хөтөлбөрүүдэд Монголын явган алхалтын холбооны зүгээс шалгуур, болзол тавихгүйгээр хамрагдах эрхтэй. (*** Silver member буюу 350 км-ээс дээш алхсан алхагч нь олон улсын алхалтын хөтөлбөрт хамрагдах эрхтэй байдаг бөгөөд энэ болзлыг AMBASSADOR-уудад тавихгүй!)

  • AMBASSADOR нь өөрийн бизнес, үйл ажиллагааны талаарх танилцуулга мэдээллийг AMBASSADOR CLUB-ийн гишүүдэд хүргэх боломжтой.

  • AMBASSADOR нь Монголын явган алхалтын холбооны зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаа, алхалтын хөтөлбөрүүдэд өөрийн тааллаар оролцох, оролцсон тохиолдолд хүндэт зочноор танилцуулагдах зэрэг эрх эдэлнэ.

  • AMBASSADOR нь Монголын явган алхалтын холбоонд хүсэлт тавьж өөрийн болон байгууллагынхаа нэрэмжит алхалтын хөтөлбөр зохион байгуулуулах эрхтэй байдаг.


MWA AMBASSADOR-уудын товч танилцуулга