Сонгинохайрхан уулын алхалтын зам
Сонгинохайрхан уулын алхалтын зам

Нэр: "Сонгинохайрхан уулын явган алхалтын зам (1-р маршрут)"

Ерөнхий мэдээлэл: Улаанбаатар хотын баруун талд Туул голын хойд биед орших далайн төвшнөөс дээш 1662 метр өндөр, тахилгатай, хад асгатай, хайлаас харганатай уул. Гурван шовх оргил нь алсаас сүр бараатай харагддаг. 

Байршил: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэр, 1000 машины худалдааны төвөөс баруун урагш 2.6 км-т байршилд алхалтын эхлэх цэгт хүрнэ. Алхалтын эхлэх цэг дээр Хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх хөшөө, Баруун бүсийн ус хангамжийн төв зэрэг байгууламжууд оршино.

Координат: Хойд өргөрөгийн 47* 52' 24"N  Зүүн уртрагийн 106* 40' 35"E

Алхалтын замын нийт урт: 3.2 км

Алхалтын эхлэх цэг:

Амрах цэг:

Тухайн замаар алхахад анхаарах зүйлс: Жишээлбэл модны үндэс ихтэй, сул чулуу ихтэй, хальтрах магадлалтай ч гэх юм уу тайлбар

Ан амьтад:

"Сонгинохайрхан уулын алхалтын зам -1"-ийн дагуу хийсэн ажиглалт судалгааны дүнд монгол тарвага, дагуур огдой, урт сүүлт зурам амьдарч байгаа бөгөөд мөн зарим тохиолдолд үнэг, хярс, туулай зэрэг амьтад энэ орчимд орж ирдэг.

Шувуу:

Сонгинохайрхан уулын бүсэд 171 зүйл шувуу тэмдэглэгдсэнээс 37 зүйл нь суурин амьдралтай, 134 зүйл нь нүүдлийн шувууд юм. Цахлай, хув ууль, хар тоншуул, гурван хумст тоншуул, цоохор тоншуул, шаазгай, борлог дууч шувуухай, ятуу, гургалдай, цагаан шанаа хөмрөг, цагаан хэвэлт хөмрөг зэрэг шувууд  байдаг. Мөн энэ сав газарт ирж зусдаг буурал галуу, халзан ангир, цахиур загас, хээрийн цагаан элэгт гэх мэт 8 зүйл шувуу байдаг бөгөөд өвөлждөг 5 зүйл шувуу (зэрлэг нугас, шар мэлзэн задуулай, эгэл бужиргана, алтан хөмрөг, цасч хөмрөг) байна. Түүнчлэн ховор зүйл 12, нэн ховор 1 зүйл (цэн тогоруу) шувуу бий. Сонгинохайрхан уулын явган алхалтын зам дагуу хийгдсэн судалгааны явцад 3 цэгт ажиглалт хийж үзэхэд алаг шаазгай, турлиах хэрээ, улаан хошуут жунгаа, сохор элээ, начин шонхор, №өвөгт тогоруу зэрэг шувууд бүртгэгдэв. Дээр дурдсан бүх зүйл шувууд олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны ховордлын зэргийн үнэлгээ ёсоор, бүс нутаг болон дэлхийн хэмжээнд “анхааралд өртөхөөргүй” (Less Concern, LC) ангилалд хамаарах төлөвөөр үнэлэгддэг.


Ургамал зүй:

Сонгинохайрхан ууланд олон зүйлийн ургамал байдгаас гадна сонгино элбэг тааралдана. Тухайлбал энэхүү замын жалганы гүүр орчимд анхил сонгино тааралддаг.


Соёл, түүх дурсгал:

Төв Азийн өвөрмөц соёл иргэншлийг бүрдүүлсэн нүүдэлчин Монголчуудын эртний шүтлэг бол бөө мөргөл юм. Бөө мөргөл нь мөнх хөх тэнгэр, байгаль дэлхий, өөвөг дээдсээ дээдлэн шүдэж ирсэн. Түүхэн эх сурвалжаас авч үзвэл бөө мөргөл нь хүн анх бий болохоос үүссэн ба Монголын алтан ургийн сүүл хүртэл гол шүтлэг  байсаар иржээ. 

Монголчууд эртнээс уул ус, байгаль дэлхийгээ тахин тайж ирсэн уламжлалтай. Тахилга гэдэг нь уул, өус, өбайгаль дэлхийн эзэд (лус, савдаг, навдаг, шивдэг)-ийг хүндэтгэн дээдэлж, өод, өгараг эрхэсийн орчил хөдөлгөөний сайн тохиол буюу сайн өдөр, өцагийг олж, өнутгийн ард олон тухайн нутаг орондоо хамгийн ихээр хүндэтгэн дээдэлдэг уул, өусандаа идээ, өундааныхаа дээжийг өргөн хүндэтгэл үзүүлж, өсүсэглэн залбирч, мөргөл үйлдэх ёслол буюу Монголчуудын байгалийг дээдлэх соёлын цогц илэрхийлэл юм. 
 
Түүх, домог:
Эрдэмт лам Лувсанпэрэнлэйжамцын айлдсанаар Сонгинохайрхан уул нь сүрхий догшин, хатуу үйлийг захиж хүсэхэд түргэн бүтээдэг бэлгэдэлтэй хөх үхэр унасан, араа соёо нь зөрсөн, нанчид архинд дуртай хөх өвгөн сахиустай хэмээн айлдсан. Заримдаа цэргийн ноёны дүрд хувирдаг шидтэй өвгөн хэмээнэ. Хайрхан уулын савдаг өвгөнөөс цэрэгт мордох, дайн байлдаан зэрэг хатуу үйл эрхлэхээр мордож байгаа хүн өөрийн биеийг даатган залбирахад ямар нэгэн гай зэтгэрээс аврагдана хэмээн ард түмэн эрт дээр үеэс сархад, өидээний дээж өргөн шүтэж иржээ.   
Уул хайрханы овооны дэргэд ан хийх, улай гаргах, бие засах, морио унаж өнгөрөөх, нар буруу эргэх, чулуу нэмэхгүй өнгөрөх, мөнгө төгрөг тавих, элдэв хог новш хаяхыг онцгой цээрлэдэг. ‘’Овооны эхэн тандаа, Олзны эхэн наддаа’’ гэж хэлээд чулуу нэмж нар зөв гурван удаа тойрдог ёстой.

Галт хар үнэг байдаг тул өвөл цасгүйгээр хар өвөлждөг хэмээх домогтой. Эрдэмт лам Лувсанпэрэнлэйжамцын айлдсанаар Сонгинохайрхан уул нь сүрхий догшин, хатуу үйлийг захиж хүсэхэд түргэн бүтээдэг бэлгэдэлтэй хөх үхэр унасан, араа соёо нь зөрсөн, нанчид архинд дуртай хөх өвгөн сахиустай хэмээн айлдсан. Заримдаа цэргийн ноёны дүрд хувирдаг шидтэй өвгөн хэмээнэ.

Өөр нэгэн домгоор бол, Чингис хаан энэ ууланд явж байтал арслан архирах чимээ гарч, хад асга нуран, их эзний өлмийд нэгэн том уулын сонгино өнхрөн ирж тогтсоноор уг уулыг Сонгинохайрхан хэмээн нэрийдсэн гэдэг. Хүрээний айл өрхүүд эртнээс нааш Сонгинохайрхан ууланд идээ цайныхаа дээжийг өргөн, хүслээ даатгаж иржээ.

Түүхийн эрдэмтэн доктор Наваан хайрханы өвөрт байх булшнаас сумын зэв, дуут товруу, алтан чимэг бүхий бүс олсон байдаг. Хайрханы өвөр бэлээр урсах Туул голын дагуу “бургасан сүргийнхэн” хэмээгдэх хэсэг айл амь зуудаг байсан ба бургасан хана, араг савар, уурганы үзүүр, тэмээ, хайнаг, сарлагны дөр мод хийж худалдаалдаг байжээ. Сонгинохайрханы Өгөөмөрийн шар булан хэмээх тохойд Дархан чин ван Дондовдоржийн нутаглах ахуйд II Богд мэндэлсэн түүхтэй. Ардууд Өгөөмөрийн шар тохойд өнгө бүрийн цэцэг дэлгэрнэ, өндөр дээд төрөл язгууртны орд өргөөнд өвгөн хутагт маань мэндэллээ хэмээн дуулдаг байжээ. Хутагтыг мэндэлсний хойно Туулын хойд дэнж дээр Баярт толгой гэдэг газар Уртнасан гавж хоёр жижиг сүм бариулж, чулуугаар 8 суваргыг уран дүрслэлтэй бүтээн залжээ. Нурж баларсан найман суваргыг 1950 онд гэвш Данигай лам авчирч Гандантэгчинлэн хийдийн цагаан суваргыг тойруулан тавьжээ.

Хайрхан уулын энгэр дэх хөх асганд эрт үед зэрлэг улаан сонгино их ургадаг учраас Сонгинот хайрхан гэж нэрлэгдэж байснаа сүүлдээ Сонгинохайрхан болжээ. Сүүлнийх нь үзүүр цав цагаан тас хар жижигхэн хар үнэгийг үзэж харсан хүмүүс мэр сэр байдаг тухай тухай хууч яриа бий.  Тэр үнэг хүн бүрт харагддаггүй, үнэгийг алах нь битгий хэл айлгах тухай бодохыг ч цээрлэдэг. Сонгинохайрханы салбар уулсад тарвага, зурам, үнэг, хярс, мануул, шилүүс, туулай, чоно байдаг ба зудтай жил буга гөрөөс, аргаль янгир нүүдэллэн ирж нутаглах нь бий. Төрөл бүрийн жигүүртэн сойр, ятуу, ууль, шар шувуу, хэрээ, шаазгай, бүргэд,  тас шувуу байсан гэдэг.

Хүрээний дөрвөн уулын дундаас хамгийн догшин хайрхан хэмээгддэг тул ан амьтад, тарвага зурманд нь ч хүрдэггүй байсан гэдэг. Морин уулын гацаа хэмээх газарт нь 1915 онд Богд хаант Монгол улсын үед Оросын хаант засгийн хувийн малын эмч нартай 25 жилийн гэрээ хийж Түшээт хаан, Засагт хаан, Цэцэн хаан аймгийн мал сүргийг эрүүлжүүлэх эм бэлдмэлийн үйлдвэр байгуулах гэрээний дагуу Монголд анх удаа хувийн Оросын мал эмнэлгийн эм бэлдмэлийн үйлдвэр байгуулсан түүхтэй. Эмийн үйлдвэрийн туурь нь Био комбинатын гүүрний хойно Туул голын захад хэсэгхэн товгор газарт байдаг. Бөхөг Түргэний голын сав газарт тариа ногоо тарьж байсан ба энэ хоёр гол нийлэх уулзвараас дээхнэ Сонгинохайрхан уулын баруун үзүүр хавьд Туул голын дэнж дээр хуучин хотын туурь байдаг. Үүнийг Монголын нууц товчоонд хэд хэдэн удаа дурьдсан Хэрэйдийн Ван хан Тоорил зусдаг байсан Туулын хар шугуй дахь Доод нийслэлийн туурь хэмээн үздэг.

Сонгинохайрхан уулын баруун үзүүрийн дээд ам Бурхант уулын зүүн хойд булаг, Булгат хайрханы хажуугийн Дадар Сэвлэг уулын энгэр хавьд эртний хиргисүүр булш олон бий. Дадар уулнаас XII – XIII зууны үед холбогдох язгууртны булшнууд олдсон байна. Туул голын сав Бөхөг Түргэний голын хөндийд 1938 оны үеэс бөмбөгдөгч онгоцны засварын газар, нисэх буудал, цэргийн анги, үйлдвэр үйлчилгээний газар анх Монголд байгуулагдаж байжээ.

Эрдэмт лам Лувсанпэрэнлэйжамцын айлдсанаар Сонгинохайрхан уул нь сүрхий догшин, хатуу үйлийг захиж хүсэхэд түргэн бүтээдэг бэлгэдэлтэй хөх үхэр унасан, араа соёо нь зөрсөн, нанчид архинд дуртай хөх өвгөн сахиустай хэмээн айлдсан. Заримдаа цэргийн ноёны дүрд хувирдаг шидтэй өвгөн хэмээнэ. Хайрхан уулын савдаг өвгөнөөс цэрэгт мордох, дайн байлдаан зэрэг хатуу үйл эрхлэхээр мордож байгаа хүн өөрийн биеийг даатган залбирахад ямар нэгэн гай зэтгэрээс аврагдана хэмээн ард түмэн эрт дээр үеэс сархад, идээний дээж өргөн шүтэж иржээ.