Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг дэмжиж, Эрдэнэт хотын 400 орчим алхагчид нэгдэн Баян-Өндөр хайрханд нийт 7,9 км алхлаа.
Монголын Явган Алхалтын Холбооны Тэргүүн Б.Болор-Эрдэнэ салбар холбооны албан ёсны тамга, туг, гэрчилгээг Орхон аймгийн Явган Алхалтын Холбооны Тэргүүн Х.Урангоод гардуулан өгсөн бөгөөд нээлтийн алхалтанд Орхон аймгийн эрүүл мэндийн газар, Орхон аймгийн биеийн тамир спортын газар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын баг нэгжүүд, Орхон аймаг дахь МСҮТ-ийн багш, суралцагчид, Орхон аймгийн сургуулийн нийгмийн ажилтнууд, Дотоодын цэргийн 810-р ангийн хамт олон, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламж үйлчилгээний хамт олон, Moshpa клуб, Ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчидын төлөөл болон бусад идэвхтэн алхагчид гээд нийт 400 орчим Эрдэнэтчүүд оролцлоо.
2021 оны байдлаар Орхон аймгийн хэмжээнд хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд хоол боловсруулах тогтолцооны өвчлөл 10000 хүн амд 1378.7, цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл 1018, амьсгалын тогтолцооны өвлөл 982,3 промиль байна.
Таргалалт, зүрх судасны өвчлөл нь хөдөлгөөний идэвхгүй байдлаас үүсдэг. Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлнэхийн тулд өдөрт 30 минут буюу түүнээс дээш хугацаагаар идэвхитэй хөдөлгөөн хийх эсвэл 10000 алхах шаардлагатай гэж Дэлхийн эрүүлмэндийн байгууллагаас зөвлөдөг. Алхах нь хүнээс тоног төхөөрөмж, байр талбай, төлбөх шаардлагагүй, хүний эрүүл мэндэд эрсдэлгүй, жилийн аль ч улиралд хийхэд тохиромжтой байдгаараа давуу талтай. Явган алхалт нь хүнйи бие махбодийн үндсэн хөдөлгөөн бөгөөд идэвхитэй хөдөлгөөн хийснээр сэтгэл санаа тайвширч, стресс бухимдлаам сэргийлж, биеийн жинг хэвийн хэмжээнд байлгах, зүрхний үйл ажиллагааг сайжруулж, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх, цусны даралт ихсэхээс сэргийлдэг байна.
"Илүүдэл жингүй эртэч Монгол" үндэсний аян
Монголын Явган Алхалтын Холбоо
Биеийн тамир, спортын улсын хороо