Хаврын тэргүүн бар сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр Монголын Явган Алхалтын Холбооны гишүүд Хан Хэнтий уулсын ноён оргил "Асралт хайрхан"-даа бараалхаад ирлээ.
Хүч тамир, сэтгэлийн тэнхээ, эр зориг гарамгүй мэт хэн нэгнээс уул мэт тэсвэр, ус мэт хүч эрчим, салхи мэт эр зориг гарах нь бий. Байгаагаасаа нэг алхам урагш зориход тэнгэр цэлмэх мэт илүү тодорхой зураг харагддаг.
Хөтөлбөрт хамрагдсан, хамрагдаж байсан, ирээдүйд хамрагдах бүх хүмүүст баярлалаа.
Шинэ гишүүддээ алхагчийн пасспорт, флайр, нийт оролцогч нартаа Certificate & Badge тэмдэг гардуулан өгөв.
Нийт гишүүдэд 12км-ийг нэмж бүртгэв. Олон олон амжилтын эзэд болоорой. Амжилт хүсье.
Бид бүгдээрээ мянган бээрийн алсад хүрэх аялалаа нэг алхамаас эхлүүлдэг. Эрүүл бие, саруул ухаан, байгалийн гоо үзэсгэлэн, найз нөхөрлөлийн хүрээ энэ бол бидний хамтдаа бүтээх үнэ цэнэ.
Хамтдаа алхацгаая!