Бид 7 хоног бүр алхаж байна
Бид 7 хоног бүр алхаж байна

Монголын явган алхалтын холбоо болон салбар байгууллагуудын хэмжээнд 7 хоног бүрийн амралтын өдрүүдэд алхалтын хөтөлбөрүүдийг зохион байгуулж байгаа бөгөөд иргэдийг эрүүл чийрэг, эрч хүчтэй, ажлын өндөр бүтээмжтэй, стрессгүй, амьдралын утга учир дүүрэн амьдрахад нь бага боловч тус хүргэхийг бид чухалчилдаг.

Хүн өдөрт багадаа 30 минутыг явган алхахад зориулж, 10000 алхам хийх нь наад захын шаардлага бөгөөд ингэснээр эрүүл байхын үндэс бүрдэнэ гэж үздэг. Явган алхаад эхлэхэд та ямар гайхамшигтай вэ?  гэдгийг ойлгох болно. Алхалт хэнийг ч ялгаварладаггүй, та хэдэн настай, эрэгтэй эмэгтэй байх, ажил мэргэжил ямар байх, мундаг ур чадвартай байхаас үл хамааран бүх хүмүүсийг хамруулж чаддаг, хамгийн үр нөлөөтэй спорт юм. Тэр ч байтугай хөдөлгөөний хаан бол явган алхалт гэж тодорхойлдог.

Тиймээс хамтдаа алхахыг урьж байна. Алхалт үнэ цэнийг бүтээнэ.